Манай улс тавдугаар сарын 1-нээс агаарын хилээ нээнэ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Монгол агаарын хил.jpg

   Засгийн газар ээлжит бусаар өчигдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын хил нээх тухай мэдэгджээ.

    Тэрбээр, “Тавдугаар сарын 1-нд агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна” хэмээв.