ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг ирэх сарын 5-ныг хүртэл сунгалаа

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0303/эеш.jpg

   Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр хүртэл сунгалаа. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу энэ сарын 10-25-ны өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан ийнхүү сунгаж буй юм.

    Хөл хорионы үед Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй 8014-9038, 8016-9058, 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Элсэлтийн ерөнхий шалгалтад www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар бүртгүүлнэ.