Орон нутгийн иргэд 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, сөрөг гарвал орон нутагт зорчиж болно

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/сум.jpg

Коронавируст халдварын тархалт эрчимжсэн тул нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 

Энэ хугацаанд хот хоорондын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нийслэлээс орон нутагт зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан буюу эрүүл мэнд, буяны ажилтай холбоотой болон нийслэл хотод ирээд буцаж чадаагүй иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид сүүлийн 72 цагийн дотор коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан бол асуумжаа бөглөн орон нутагт зорчих боломжтой" гэлээ.