ЭМЯ: 831 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Amarsaihan/вакцин.png
legacy:Амараа зураг/171921270_1787940441388516_7711549726588675326_n.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 15014 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 765 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 66 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Эмчлүүлж буй нийт 2583 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-1886

Хүндэвтэр-559

Хүнд-114

Маш хүнд-24 хүн байна.

      Энэ хугацаанд 284 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 9159 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 22 болсон байна.