Архангай аймагт халдвартай эх амжилттай амаржжээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/covid_doctor1.jpg

       Архангай аймгийн онцгой комиссын зүгээс сүүлийн 24 цагийн нөхцөл байдлын талаарх ээлжит /2021.04.11/ мэдээллийг хүргэлээ.

       Тус аймгийн төрөх, тусгаарлах эмнэлэгт коронавирусийн халдвартай эх эмчлэгдэж байсан бөгөөд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаагаар амаржиж, охинтой болжээ. Эмэгтэйчүүдийн мэс заслын зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржсан байна. Эх хүүхдийн бие хэвийн байгаа аж.