ЦЕГ: Хөл хорионы үеэр модель Н.Эрдэнэцогтод үйлчилж буй цагдаад арга хэмжээ авна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/бичлэг.jpg

   Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорионы үеэр модель Н.Эрдэнэцогт буюу Ээгий өөрийн сошиал хаягаараа "Цагдаа найзтай байх ийм сайхан" хэмээн жолоогоо бариулан яваа бичлэгээ нийтэлсэн юм.

   Мэдээж эл үйлдэл нь иргэдийн дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Учир нь хатуу хөл хорионы үеэр ажиллах 15 салбарын ажилчдаас бусад нь гадуур гарахгүй хөл хорионд орох ёстой. Харин цагдаагийн албан хаагчид хамгаалалтад гарч ажиллаж байгаа. Гэтэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж модель Н.Эрдэнэцогтод үйлчилж байгаа албан хаагчид хариуцлага тооцно гэж ЦЕГ-аас мэдээллээ.