Д.Наранбаатар: Синофарм вакцины үр дүн муу байгааг БНХАУ-ын Өвчний Хяналтын Төвийн дарга хүлээн зөвшөөрлөө

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
30
legacy:Амараа зураг/gobi cashmere/наранбаатар.png

Оном сангийн ТУЗ-ын дарга, Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар өнөөдөр синофарм вакцины үр дүн муу байгааг БНХАУ-ын эх сурвалжтайгаар тайлбарлан өөрийн youtube хуудаснаа бичлэг хийлээ. Тэрбээр:

"Анх синофарм вакциныг танилцуулахдаа үр дүнгийн хувьд сул байгааг та бүхэнд мэдээлж байсан. Энэ мэдээллийг маань БНХАУ-ын эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байна. БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Гао Фү эрдэмтэн үүнийг хүлээн зөвшөөрч хэвлэлд мэдээлэл өгчээ. Энэ сарын 10-нд хэвлэгдсэн мэдээллийн дагуу БНХАУ-ын вакцинуудын үр дүн муухан байгаа гэжээ. Өөрөөр хэлбэл энэ вакцины үр дүн өндөр бус байна. Энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хоёр зүйлийг хийхээр БНХАУ-ын Засгийн газар ажиллаж байгаа талаар мэдээлжээ. Нэгдүгээрт, дозынх нь хэмжээг ихэсгэх, доз хоорондын хугацааг өөрчлөх болон тунгуудыг тоог нэмэх буюу магадгүй гурван тунгаар хэрэглэх. Хоёрдугаарт, өөр технологиор үйлдвэрлэгдсэн вакциныг хольж хэрэглэх гэсэн сонголт байна. Гэхдээ БНХАУ одоохондоо өөр вакцинуудыг хольж хэрэглэх тал дээр зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ тус улсын эрдэмтэд энэ нь боломжтой гэж үзэж байгаа юм байна. Их Британид энэ судалгааны үр дүн явж байгаа. БНХАУ-ын эрдэмтэд MRI вакцин илүү сайн гэж дурдсан байна" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Энэ хүн маш хэрэгтэй зүйл ярьж, зөвлөж байдаг ард түмнийг соён гэгээрүүлэгч шүү

  • Н
    нэрэлхүү зан

    Наранбаатар минь нэг л их шинжлэх ухаан ярсан хүн. Өөрөө шинжлэх ухааны ололтыг ашиглаад юу бүтээж гигүүлчихсэн болоод өөрсөө бусдыг дандаа хар бараан талаас нь бичиж юм.Хятад улс 4 вакцин хөгжүүлээд дотоодоо тахал дэгдсэн цагаас зэрэгцээд туршитуудаа дотоод хийснээс гадна 10-д улсад шуршитаа амжилттай хийж явцынх нь үр дүнг мэдээлээд явж байна. Туршилтын хугацаанаас үүдэж туршилт хийсэн улсуудад янз бүрийн л үр дүн гарч мэдээлж байгаас харахад 70-92 хувь үзүүлэлт гарлаа гэж заралсан.Хятадууд өөрсөдөө ч хүлээж байсанаас арай дээгүүр үр дүн үзүүлээ гэсэн.Үр дүнгээ дээшлүүлж улам боловруулах тухайд хэлсэн үгийг нь бараан талаас нь бичээд байх уу?Хятадын вакциныг өнөөдөр дэлхийн 30 гаруй улс худалдан авч иргэдээ хийгээд явж байна

  • Э
    Энхээ

    Энэ нэг тэнэг нөхөр ингэж мэдэмхиирч дандаа болохгүй талаас ярихаа болиж болдоггүй юм у одоо атаархлаа зогсоо