Өнөөдрөөс дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллуулж, 60-аас дээш насны иргэдийг вакцинжуулна

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болжээ.
Тодруулбал,
Баянзүрх дүүрэг -113-р сургууль
Баянгол дүүрэг -20-р сургууль
Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо
Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль
Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,
Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,
Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв
Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


.webp)
