Улаанбаатараас Увс аймагт очсон хоёр хүнээс коронавирус илэрлээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/увс.jpg

Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын 9-р багт энэ сарын 4-нд очоод, гэрийн тусгаарлалтад байсан хоёр иргэний PCR-ын шинжилгээний хариу эерэг гарчээ. 

Тусгай чиг үүргийн хариу арга хэмжээний багууд шуурхай ажиллаж Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт байршуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхлээд байна хэмээн тус Аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.