Баянзүрх дүүрэгт айлын гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/шатсан гэр.jpg

Өчигдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт гал гарч байна гэсэн дуудлагаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн 34-р ангийн томилгоот ээлжийн бүрэлдэхүүн очиход иргэн Д-гийн хашаанд таван ханатай гэр шатаж, 60 орчим насны эрэгтэй, иргэн Х галд өртөж нас барсан байжээ.

Гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, галыг бүрэн унтраасан байна. Иргэн Х гэртээ ганцаараа байсан бөгөөд согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Шалтгаан нөхцлийг нь нарийвчлан тогтоохоор БЗД-гийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ажиллаж байна.