Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 1220 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1220 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 17823 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1094 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 114 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 2804 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-1974
Хүндэвтэр-652
Хүнд-138
Маш хүнд-40 хүн байна.
Энэ хугацаанд 366 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 10253 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 29 болсон байна.



