Б.Сүндэръяа: Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор 1000 гаруй охин холбогдсон

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин 31 сек
240
legacy:hereglesen zurag/sunee-1.png

УИХ-ын гишүүн бэлгийн хүчирхийлэл үзүүлэхийг оролдсон, удаа дараа дарамталж байсан тухай  цахим сүлжээнд хуваалцсан Б.Сүндэрьяа өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргалаа.

legacy:hereglesen zurag/batsuh.png

Энэ тухай Б.Сүндэръяагийн өмгөөлөгч н.Батсүх:

Цахим орчинд миний үйлчлүүлэгчийн гаргасан посттой холбоотой олон янзын байр суурь иргэдийн дунд бий болсон. Энэ үнэн үү, худлаа юу гэх зэрэг. Иймд албан ёсоор өнөөдөр цагдаагийн байгууллагад өөрийн бичсэн пост мэдэгдэлтэй холбогдуулан бодит нөхцөл байдлыг бичиж гомдол гаргаж байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын гуравдугаар зүйлд, Иргэний болон улс төрийн фактын 9-р зүйлд зааснаар “Хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй”. Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-т зааснаар хүн халдашгүй чөлөөтэй байхыг хуульчилж өгсөн. Энэ хүрээнд иргэн Б.Сүндэръяагийн халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөн гэж үзэн гомдол гаргаж байгаа. Ингэхдээ Анандбазар гишүүнтэй холбоотойгоор гомдол гаргасан. Энэ хүнтэй холбогдуулан гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзээд бид бүхэн гомдол гаргасан.  Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой. Мөн энэхүү гомдол нь зөвхөн Б.Сүндэръяад хамаатай асуудал биш тул хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хамааралтай тул хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдвэрлээсэй гэж хүсэж байна” гэв.

Харин иргэн Б.Сүндэръяа: 

"2019 онд Ц.Анандбазар гишүүнтэй танилцсан. Түүнээс өмнө манай найзаар дамжуулан надтай уулзуулж өгөхийг хүссэн юм байна лээ. Энэ өргөдлийг өгөөд зогсохгүй, цаашид ч олон өргөдөл өгнө. Тэр бүрийг олон нийтэд зарлах боломжгүй байгаа тул хуулийн байгууллагад хандсан өргөдөл дээрээ тодорхой бичнэ.

УИХ-ын Ц.Анандбазар гишүүнтэй холбоотойгоор надтай 1,000 гаруй эмэгтэй холбогдсон. Ийм зүйлийг огт төсөөлөөгүй байсан. Өмнө нь намайг сүрдүүлдэг байсан бол одоо таньдаг хүмүүсээр минь дамжуулж тохиролцохыг санал болгож байгаа. Гэхдээ би хэзээ ч тохиролцохгүй. 2020 оны сонгуулиар миний амьдралыг юу ч үгүй болтол эргүүлсэн. Надад бүх нотлох баримт бий. Би өдийг хүртэл олон хүнд өргөдөл өгсөн боловч бүгд хаагдсан" гэв.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Халиун

    Дарааллын дагуу Булганаас Анандбазарыг сайн дэвсэж байнаа хаха

  • М
    Мягмар

    худал гүжирдлэг гүтгэдэг л биз үнэн бол бичлэг баримт нь дэлгэгдээд нүдний булай болж байгаа

  • Х
    Худал Шоу

    хэн ийм утгагүй юманд итгэхэвдээ

  • З
    ЗО

    Урд нь бас нөгөө булганы сайд байсан хүнтэй холбогддог хүүхэн мөн шивдээ

  • Э
    Энхээ

    Хэдэн цаастай болчих гээл байна уу

  • Г
    Ганаа

    Egiin goliin usan tsahilgaan stantsiig hariutsaj bga hun bzde orosoos bariulahgui gj iim yum gargaj bj magad

  • Ш
    Шүрээ

    Энэ хүүхэн дандаа УИХ-ын гишүүдтэй нэр холбогддог тэ

  • З
    Зочин

    Hen Anandbazariin suudal dr ochix geed ingej noxoitoj bga yum bol

  • З
    Зочин

    одоо ийм юманд хууртахгүй л дээ

  • Д
    Дорж

    Uuruu shataxuun oruulj irdeg baij neftiin uildver bariulah 1 terbum dollariin hurungu oruulalt tataj chadsan huniig busad n niilj zailuulah gj baigaa yum bolov uu

  • D
    daria

    songuuli bolgonoor baahan orolduulsan huchinduulsen huuhnuud garch irhiin busad ued n tag shuu

  • O
    oyu

    Мэдээж хамгийн мөнгөтэйг нь оинлж аваад хүүхэмсэг амьтан болгож харуулна улс төрчид нэр хүнддээ хайртай болхоор хэлснийг өгөөд дуусах байхдаа

  • Б
    Бат

    Одоо цагт хүүхнүүд эвгүй шүү өөрөө ирж наалдчихаад дараа нь оролдсон хүчиндсэн болоод явчдаг

  • Z
    Zochin

    Энэ улсад ажил хийж амьдралаа авч явах хүн олдохоо байсан бүгд халамж гээд амаа ангайгаад хүүхнүүд нь хүчиндүүлсэн болоод дуусдаг

  • Z
    Zochin

    Hairan saihan ohid min ner nuurchgui bolloo doo 1 bolhoor hugshin gadaad dagaad yavaad ugnu esxul Mongoldoo nmg oroldson gj orilood heden tsaag

  • Б
    Бат

    manai ulsiin huuli togtooh huuli heregjuleh baiguullaga yalzarsan irged n amar hyalbar argaar mungu oloh gdg boltson huuhnuud n ch yalgaagui

  • З
    Зочин

    Энэ хүүхнүүд юу горьдож улс төрчидтэй зууралдаад байдаг юм бол наалдаж байгаад хэдэн цаас салгачих санаатай

  • Б
    Болд

    Баахан хүүхнүүд гарч ирээд л орилох юмаа баримтыг нь дэлгээч шантаач хийж байгаа юм шиг харагдаад байна

  • Д
    Дорж

    одоо ийм юманд хууртахгүй л дээ

  • Z
    Zochin

    Hurelsuhiin zuvluh bhda neft bolovsruulah uildveriig gardsan hun gj sonsson anandbazar hiisen yumtai heleh ugtei hun

  • Z
    Zochin

    Songuuli ehlechixsen bnshdee

  • Б
    Бат

    https://ubn.mn/p/12577#comments

  • З
    Зочин

    yaj bodhooroo 1000aaraa huchinduuleed 1000aaraa duugui bgad bj taarahavdee ahahaha

  • З
    Зочин

    Баримтаа гаргаад ир тэгвэл итгэе иймрэхүү хүүхнүүд зөндөө л байдаг