Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого нэмэгджээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Эрүүл мэндийн даатгалын.jpg

   Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого энэ оны эхний улиралд 93,3 тэрбум төгрөг болжээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр, тус сангийн шимтгэлийн орлого ийнхүү нэмэгдэхэд ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл 74,8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9,2 (14,1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.