Улаанбаатар хотод 844 иргэн дархлаажуулалтын хоёр дахь тунд хамрагджээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/4.15.jpg

Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 125 эмч, ажилтан ажиллалаа.

Мөн 18 автобусаар 54 ажилтан, иргэдийг тээвэрлэж, эхний тунд 1470, хоёрдугаар тунд 30, нийт 1500 иргэнийг дархлаажуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд эхний тунд 494629 иргэн, хоёр дахь тунд 844 иргэн хамрагджээ.