Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 742 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 18565 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 654 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 88 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 2978 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2071
Хүндэвтэр-689
Хүнд-173
Маш хүнд-45 хүн байна.
Энэ хугацаанд 385 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 10638 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 31 болсон байна.



