Коронавирусний улмаас нас барсан хүний тоо 31 хүрлээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/эмнэлгүүд/7.jpg
legacy:Амараа зураг/эмнэлгүүд/6.jpg

Коронавируст халдвартай 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй өчигдөр нас баржээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, гадаадаас 3 дугаар сарын 18-нд ирсэн, 69 настай эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад  “COVID-19” халдварын хүнд хэлбэрийн оноштой нас баржээ. Харин 72 настай эрэгтэйн хувьд, 3 дугаар сарын 18-нд онош батлагдан ХӨСҮТ-д эмчлүүлж байжээ.

Түүнчлэн өнгөрсөн хоногт бусад шалтгаант нас баралт нэг бүртгэгджээ. “COVID-19” халдвартай нэг хүн СБД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад бөөрний архаг дутагдлын улмаас нас баржээ.

Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо 31 болж байна.

legacy:Амараа зураг/4.155.jpg