"Хийморьтой 20" сугалааны зохион байгуулагчдыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/хийморьтой 20.jpg

"Эгнэшгүй-Их" ХХК зохион байгуулж буй "ХИЙМОРЬТОЙ 20" сугалааны өчигдрийн азтан шалгаруулах шууд бичлэгний үеэр хөтлөгчийн гаргасан үйлдэл иргэдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл энэ асуудлаар СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгалтын ажиллагаа эхэлсэн байна.

Харин Эгнэшгүй-Их ХХК-ийн зүгээс өөрсдийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргасан бөгөөд тус мэдэгдэлд:

"Манай компанийн зүгээс сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал гаргаж байгаагүй болно. Бид өдөр бүр 3 удаагийн шууд дамжуулалт хийдэг. Шууд нэвтрүүлэг фэйсбүүк хуудсаар давхар лайваар хүрдэг. Өнөөдрийн болсон асуудал: Хөтлөгч ажилтанд сугалаа эвлүүлэхээр дамжуулах явцад "Камерт орох гээд байсан" учир шидсэн асуудал гарсан байна. Удахгүй мэдээллийг баримттайгаар хүргэх болно" гэжээ.