Коронавируст халдварын улмаас нийт 41 хүн нас бараад байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/улаан бүс.jpeg

Коронавирусээр халдварласан дөрвөн хүн өчигдөр нас баржээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, тэдний гурав нь 70-83 насны эмэгтэй, 85 настай эрэгтэй юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 83 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ. 

Ингэснээр манай улсад одоогоор коронавируст халдварын улмаас нийт 41 хүн нас бараад байна.