ЭМЯ: 1340 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/4.18.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1340 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 20655 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1220 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 119 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Эмчлүүлж буй нийт 3202 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2054

Хүндэвтэр-860

Хүнд-232

Маш хүнд-57 хүн байна.

      Энэ хугацаанд 427 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 11877 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гурван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 44 болсон байна.