Хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр олгоно

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/хүнсний ногоо.JPG

    ХХААХҮЯ энэ жил хүнсний ногооны тариалалтыг 20-30 хувиар нэмэгдүүлэх зорилт тавиад байна. Иймд "Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж 2,4 тэрбум төгрөгийн хүнсний ногооны үрийг хөнгөлөлттэй үнээр тариаланч, ногоочдод олгоно. Ингэхдээ 10 нэр төрлийн 147,5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх юм.

  Хөдөлгөөнд хамрагдах хүсэлтэй иргэд харьяа хөдөө аж ахуйн газартаа хандан захиалгаа өгч, хөнгөлөлттэй үнээр үр авах боломжтой. Хөнгөлөлтөд хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөжээ.