Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 1169 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1169 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 25364 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1039 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 129 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 3658 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2166
Хүндэвтэр-1164
Хүнд-270
Маш хүнд-58 хүн байна.
Энэ хугацаанд 486 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 13346 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 56 болсон байна.



