Тусгай үүргийн онгоцоор 146 иргэн эх орондоо ирнэ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/тусгай үүргийн онгоц.jpeg

   Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 21:00 цагт газардах хуваарьтай байна.

   Тус онгоцоор 146  иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Мичид-2”, “Кентавр”, “Новотел”, “Кемпински”, “Ибис” зочид буудалд тусгаарлах аж. Гадаадаас ирсэн иргэд долоо хоног тусгаарлагдаж байгаа билээ. Ингэхдээ вакцины нэг, хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байгаа юм.