Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 1328 тохиолдол батлагдаж, таван хүн нас барлаа
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1220 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 26692 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1245 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 80 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 3789 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2124
Хүндэвтэр-1293
Хүнд-309
Маш хүнд-63 хүн байна.
Энэ хугацаанд 426 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 13772 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 61 болсон байна.



