Цэргийн төв эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат хандивлав

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/6082326bba170.png

Цэргийн төв эмнэлгийн хамт олонд Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн бие бүрэлдэхүүнээс хандив хүргүүлэв.

Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян зохион байгуулж, сэтгэлийн хандив болгон “YUWELL 9F-3AW” загварын 5 литрийн зөөврийн хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 10 литрийн хүчилтөрөгчийн 2 баллоны хамт тус ангийн захирагч Д.Шатаррагчаа гардуулан өгч, талархал илэрхийлжээ.

Тэрбээр: “Цар тахлын хүнд нөхцөлд хоёргүй сэтгэлээр ажиллаж буй хос тангарагтай алба хаагчид болон арын албанд сэтгэл зүйгээр дэмжиж байдаг гэр бүлд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. “Ковид-19” өвчнөөр халдварласан иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, хүндрэлийг багасгахад уг төхөөрөмж тус болно гэдэгт итгэж байна. Хамтдаа хичээж, хамтдаа даван туулъя” гэв.