Засгийн газар: Хатуу хөл хориог тавдугаар сарын 8 хүртэл сунгалаа

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/Замгийн газар.jpg

  Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч, 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал:

хөнгөн 2,338

хүндэвтэр 1,374

хүнд 351

маш хүнд 64 иргэн байгаа юм.

 Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.