Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Халдварийн улмаас таван хүн нас баржээ
00

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварийн улмаас таван хүн нас барлаа. Тодруулбал,
86 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 14-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүн хэлбэрээр нас барсан.
71 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд оношлогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.
72 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж, эмнэлэгт нас барав.
77 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 74 боллоо.



