Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дархлаажуулалтад хамрагдах иргэдийг тээвэрлэх 156 автобус явуулж эхэллээ
00

Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, суурин болон явуулын цэгээр өргөтгөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас иргэдийг тээвэрлэх, дархлаажуулалтад хамруулах, ажиглах 156 автобусны ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийж, явуулж эхлээд байна.



