МИАТ анх удаа Африк тив рүү нислэг үйлдлээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
20
legacy:miat/МИАТ өвөл.jpg

   Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн JU1015 бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс /ӨАБНУ/-ын Йоханнесбург хотын чиглэлд захиалгат нислэг үйлдлээ.

  ӨАБНУ-ын Йоханнесбург хотыг зорьсон нислэг 24 цаг 2 минут, буцах нислэг 22 цаг 27 минут үргэлжилж өнөөдөр 06.44 цагт Улаанбаатар хотын Буянт-Ухаа ОУНБ-д амжилттай газардав. Энэ нислэг Монгол Улсаас эхлэлтэй Африк тивийг зорьсон анхны нислэг бөгөөд МИАТ компанийн агаарын хөлгүүд дэлхийн таван тивд хүрч чадсаныг тус компаниас мэдээлсэн юм.