Эрүүгийн 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/улсын прокурорын газар.jpg

  Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 4 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 16 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 63 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

  Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 531 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 3 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 521 хэрэг шалгагдаж байна.