Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 1098 тохиолдол батлагдаж найман хүн нас барлаа
00

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1098 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 32437 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 957 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 135 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Эмчлүүлж буй нийт 4427 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-2557
Хүндэвтэр-1447
Хүнд-343
Маш хүнд-80 хүн байна.
Энэ хугацаанд 733 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 17543 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд найман хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 88 болсон байна.



