УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нэр хүндэд халдаж байна гэх гомдол гаргажээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
30
legacy:anandbazar gishuun/ZA1.jpg

   Нийслэлийн прокурорын газраас "Иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.

  Уг гомдлыг тус албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс  шалгаж байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа дуусаагүй байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас Б.Сүндэръяа нь нэр хүндэд халдаж байна гэсэн гомдлыг бас гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлуудыг нэгтгэн шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор уг хуулийн хугацаа дуусаагүй байна.

  Өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгах болно" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    ҮЛ ТААЛАГЧ

    УИХ болон МАН-д яахаараа бэлгийн гаж донтонгууд цуглардаг газар вэ? Хэнтийн нэг залуугийн бандаашны хэрэг, Баян-Өлгийн нэг нөхрийн бэлэг эрхтний зургаа нэгэн бүсгүйн утсанд явуулсан зураг, одоо тэгээд бэлгийн дарамт хүчирхийлэгч мөнгөтэй хүний золиос болж байгаа охидын эрлэг гаж донтон Анандбазар гэгчид ямар ч хууль үйлчилдэггүй зэрэг нь нийгмийг түгшээж бна бус уу. УИХ-д адгийн шааруудыг цуглуулдаг хамгаалдаг газар бсон бна. УИХ тарах хэрэгтэй. Ямар ч чадамж алга.

  • М
    МАН-ын үнэн төрх

    МАН-ын эрх дархатнуудад хариуцлага хүлээнэ гэх ойлгот байхгүй ээ. Бусдыг бол хүрэн эрээн бүргэд мэтээр шунган дайрч хариуцлага шаадана шүү. ккк Болохгүй бол гүтгэлэгий үлгэр зохиож тороолио идэвжүүлж довтолно шүү

  • Z
    zochin

    sex ,sex, bas dachin sex erchem Anandbazar aa !!!, ichmeer um ,olon notolgoog uguisgej bolno gej uu!!!