Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
E-Mongolia цахим хуудаснаас вакцинжуулалтын гэрчилгээгээ авна
00

Covid-19 цар тахлын вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан иргэд гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудаснаас авах юм. Ингэхдээ вакцины гэрчилгээг албан форматын дагуу лавлагаа хэлбэрээр монгол болон англи хэл дээр авах боломжтой аж. Вакцины гэрчилгээг авахын тулд:
E-Mongolia систем рүү нэвтэрнэ
Өөрийн утасны дугаар, тоон гарын үсэг болон цахим банкны бүртгэлээрээ нэвтрэн орно
Монгол Улсын иргэн цэс рүү дарж орно
Ковид-19 цэс рүү орно
Урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээг сонгоно
Үйлчилгээ авах цонхыг товшиж, гэрчилгээгээ үнэгүй татан авна.



