Улаанбаатарт өдөртөө 7-9 градус дулаан байна

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цастай цаг агаар.jpg

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

  Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 градус, 4-6 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.