Вакцины хоёр тун хийлгэсэн иргэд сертификат авах заавар

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
40
legacy:Амараа зураг/залуус вакцин/IMG_3677.JPG

Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунгаа хийлгэсэн иргэд vis.health.gov.mn/survey холбоосоор сертификат авах боломжтой болжээ.

Сертификатыг авахдаа өөрийн регистрийн дугаараа оруулж, ашигладаг утасны дугаартаа баталгаажуулах код авч нэвтэрнэ. Ингэснээр таныг хэзээ, хаана вакцинд хамрагдсан тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд "Сертификат хэвлэх" гэсэн хэсгээс хэлээ сонгон вакцины сертификатаа авна. Энэхүү сертификатыг нь англи болон монгол хэл дээр хэвлэх боломжтой.

Өчигдөр нийслэлийн хэмжээнд 55,926 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцины эхний болон давтан тунгийн дархлаажуулалтад хамруулжээ. 

Вакцины  эхний болон давтан тунг бүрэн хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтох тул иргэн та амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайгаа баримтлах болон гараа ариутгах гэх зэрэг халдвар хамгааллын дэглэмээ баримталсан хэвээр байх ёстойг мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зориг

    Tatsan hernee file neegdehgui bain

  • Э
    Эрдэнэбилэг

    Вакцин ий сертификатаа хэвлэх гэсэн болохгүй байна

  • У
    Ундар

    Вакцины сертификат яаж авах вэ. Болохгүй байна

  • З
    зочин

    Тодорхой хугацаа гэж хэд хоносны дараа бэ. Дэглэм бол барих нь ойлгомжтой харин шинжилгээ өгөөд байх нь зөв үү гээд хариулчихад юу нь болохгүй байна.