ЭМЯ: 1015 хүнээс халдвар илэрч таван хүн нас барлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/4.29.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1015 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 34623 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 864 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 149 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Эмчлүүлж буй нийт 4768 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2632

Хүндэвтэр-1590

Хүнд-437

Маш хүнд-109 хүн байна.

      Энэ хугацаанд 686 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 18716 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 102 болсон байна.