Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хар сүүлт зээр агнасан иргэдийг 5-7 сая төгрөгөөр торгов
10

Өмнөговь аймгийн прокурорын газраас тус аймгийн Мандал-Овоо сумын Мандал багийн нутаг дэвсгэрт ховор амьтны жагсаалтад орсон хоёр тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан таван иргэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Шүүх хэргийг дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 5.5-7 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Мөн байгаль орчинд учруулсан хохирол болох 6.4 сая төгрөгийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ангийн бууг улсын орлого болгожээ.



