Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Уурхайчдад вакцины хоёр дахь тунг ирэх сарын хоёрноос хийнэ
00

Коронавируст халдварын эсрэг вакцины хоёр дахь тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайн ажилчдыг эхний ээлжинд хамруулна.
ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх юм. Нэгдүгээр баг тавдугаар сарын 2-нд, хоёр, гуравдугаар баг ирэх сарын 4-нд дээрх чиглэлийн уурхайн ажилчдыг вакцинжуулж эхэлнэ.
Чиглэл бүрт эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакцин тээвэрлэж, түргэний 3 машиныг ЗХЖШ-аас гаргах аж.
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагджээ.



