Танилц: PCR шинжилгээ авах цэгүүд

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/вакцинжуулалт1.jfif

   Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд цаг авалгүй PCR шинжилгээнд хамрагдана.

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд:

Баянгол дүүргийн 13 дугаар сургууль.

Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль

Чингэлтэй дүүрэг-50 дугаар сургууль

Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай

Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин” агуулахын гадна талбай

Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.

Бямба гараг буюу тавдугаар сарын 1-нд:

Баянгол дүүргийн 13 дугаар сургууль

Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль

Сонгинохайрхан дүүргийн Таваншарын Номин агуулахын гадна талбай

Ням гараг буюу тавдугаар сарын 2-нд:

Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль

Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай

Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.

 Эх сурвалж: Нийслэлийн Онцгой комисс