ЭМЯ: 1185 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/05.02.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1185 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 38470 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1059 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 123 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Эмчлүүлж буй нийт 4825 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2656

Хүндэвтэр-1587

Хүнд-466

Маш хүнд-116 хүн байна.

      Энэ хугацаанд 1026 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 21707 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 117 болсон байна.

legacy:Амараа зураг/05.0222.jpg