0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй 20 мянган эцэг тэтгэмж авна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:9.11/хүүхэд ubn.jpg

Манай улсад 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүд цалинтай ээж хөтөлбөрт хамрагддаг. Тэгвэл мөн насны хүүхдээ асарч байгаа эцэг төрөөс ямар нэгэн тэтгэмж авдаг хуулийн зохицуулалт байхгүй байв. 

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.  Тус хууль батлагдснаар 0-3 насны хүүхдээ гэртээ асарч байгаа 20 мянга орчим эцэг энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн тэтгэмж авах боломж бүрдэх юм.  

Үндсэн хуулийн цэц өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх  асуудлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ.