"Таван толгой" ХК нэгж хувьцаанд 535 төгрөгийн ногдол ашиг тараана

Хоосон
С.Хонгорзул
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/тавантолгой.png

  "Таван толгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн №21/03 тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөгийн ногдол ашиг тараахаар байсныг өөрчилж, нэгж хувьцаанд 535 төгрөг буюу нийт 28.1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдэд 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан ногдол ашиг тараахаар болжээ.