ЗГ: Вакцин хийлгэсэн иргэдийг 50000 төгрөгөөр урамшуулж, хийлгээгүй иргэдийн халамжийг зогсооно

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 15 сек
190
legacy:Амараа зураг/ds.png

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар цар тахлын эсрэг хариу арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Засгийн газрын шийдвэрээс Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

"Сүүлийн өдрүүдэд вакцинжуулалтад Засгийн газраас ихэд анхаарч хангалттай вакцины татан авалтыг хийгээд байна. Гэсэн хэдий ч иргэдийн маань вакцинжуулалтад хамрагдах идэвх эрс буурч байна. Нийслэлд нэг өдөрт 60 мянга гаруй иргэн хамрагдаж байсан бол өчигдрөөс эхлэн 40 мянга болж буурлаа. Засгийн газар тавдугаар сарын эхний 10 хоногт ард иргэдийнхээ зорилтот бүлгийн 60 хувийг ядаж эхний тунд хамруулах зорилт тавьсан. Вакцин хэдийгээр сайн дурын боловч Монгол иргэн хүн бүрийн хариуцлагын асуудал болоод байна. Вакцинд хамрагдаагүй иргэдийн өмнөөс нийгэм тэр чигээрээ эрсдэлд орж болохгүй. Тийм учраас үүнтэй холбогдуулан хоёр чиглэлийн арга хэмжээ авахаар боллоо. Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдэд тодорхой албадлагын арга хэмжээ авна. Вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд урамшууллын арга хэмжээ авна.

Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. 

Иймээс өнөөдрөөс эхлэн дараагийн саруудад өгөх хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзнэ. 

Харин хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдэд урамшуулал олгоно. Өмнө нь эдгээр иргэнд 50 мянган төгрөг хүртэлх эрүүл мэндийн багцыг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор бэлтгэж байсан бол түүнийг нь бэлэн мөнгөөр тооцож олгохоор болсон" гэв. 

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    буугий

    зөвхөн хужааг хийлгэсэн хүмүүсд өгөөд байгаамуу хаашаа юм бэ.үүнэн зайл юмаа манай улс төрчид нээрээ

  • Б
    буугий

    нөгөө яриад байсан 50000 одоо болтол байдгүй ээ.шал худлаа.чадахгүй юм бол ингэж битгий худлаа юм ярьж байлдаа.

  • М
    Мөнхцэцэг

    4.23nd 2 dahi tungiin vaktsinaa hiilgsn odoo hvrtel 50000 togrog ni orhgui bna haana handah estoi we

  • М
    Мөнхцэцэг

    4.23nd 2 dahi tungiin vaktsinaa hiilgsn odoo hvrtel 50000 togrog ni orhgui bna yh estoi w

  • З
    Заяа

    Хуцдаг халтарууд. Та нарын тариул гэснийг тариулж байхгүй албагүй шүү. Нэртэйгээр нь тариулаагүй бол хорино гэж хуцаач. Гөлөгнүүд минь өөрсдийнхөө гэр бүл, хамаатан садангууд даа наад вакцинаа шахуул.

  • B
    Boldoo

    Ontsgoi komiss ogtsor

  • З
    зочин

    даварсан гарууд бэ ингэж ярихгүй шүү сонголт байхгүй хужаа юм хийлгэж болохгүй ээ ямар үр дагавартайг хэнч мэдэхгүй

  • Д
    Даваа Цэцэгмаа

    ИРЭГДЭЭ ВАЦИН ХИЙЛГЭХЭД АЙЖ САНРАХ ЮМГҮЙ ЮУ Ч МЭДЭГДЭХГҮЙ БНА ХУРДАН ВАЦИНАА ХИЙЛГЭЖ ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛЬЯ

  • М
    Мм

    1. Сонгоод хийлгэнэ. Ямарч сонголт байхгүй Зөвхөн хужааг шахуулна. 2. Хүний эрхийг дээдлэнэ гэсэн

  • N
    narantsetseg

    erdeneted 65s dees nasniixan xiilgej bgaa gd bagaas asuuxaar tegej bnlee shde

  • B
    Bi

    Yanaa bur mungu gsn chin oochir ni yu we arai yumaa haha

  • I
    irgen

    arai l davraad bnu daaaa

  • Z
    zochin

    dawraad bgaaraii. vaccin huleej bgaad uwdchihson hun tgeed yaahuu. emneleg n ch awahgui uchnuun zuun myngaaar gertee emchilgee hiisen shuu erguu malnuud min

  • Д
    Даш

    Ингэж болохгүй анх вакцин сонголтоороо хийнэ гэж зарласан орос вакцин хүлээж буй хүмүүс. яах бэ!дарга нар спутник хийлгэж жирийн иргэд хүчээр хятад вакцинд тунаж байна уу Яагаад халамж хасах гэж энэ бол нэг намын даранулалын нэг хэлбэо

  • I
    irgen

    Boliloo ene ter ch geh niigemd gai nolood ch heh shig jinhene gai ni ta nar shu. Ter zuragt ene tereer 4 vakcinaas songoj ene ter gej hucdagaa odoo bolioro ta nar. Ter sputnik haana bna haylaa gej lav sonsogdooguishu

  • З
    Зочин

    Битгий солиороод байгаарай Өөрсдөө автобус Онгоцоор өвчин зөөж оруулж ирж ард түмнээ дарамтлахгүй шүү. Нэртэйгээр нь иргэнээс нь хасчаач

  • Б
    Буяндэлгэр

    ervvl mendiin shaardalagaar hiilgeegvi irgediig yahiin

  • И
    Иргэн

    Муусайн ялзарсан коммунистууд хуцаарай. Хүний эрх шүү

  • I
    Irged uxamsartai xandax xeregtei

    Dabaa