Нийслэлд 15.00 цагийн байдлаар 37630 хүн дархлаажуулалтад хамрагджээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/дархлаажуулалт.jpg

2021.05.05-ны 15.00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 37630 иргэнийг “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна. Дархлаажуулалтын суурин 116 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 326 багийн 2466 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, I тунд 22.090, II тунд 15.540 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.