Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Вакцины хоёр тун хийлгэсэн иргэдэд энэ сарын 22-ноос орон нутаг руу зорчих эрх нээгдэнэ
00

Энэ сарын 8-наас хатуу хөл хорио тавигдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэргээс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаа ч орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-н хүртэл хязгаарлана гэж УОК-оос мэдээллээ.
Учир нь орон нутагт дархлаажуулалтын ажил ид өрнөж байгаа учир ийнхүү хязгаарлаж байна гэлээ.
Харин вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэдэд энэ сарын 22-ноос хөдөө орон нутаг руу зорчих эрх нь нээгдэнэ.



