СЕХ: Ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Эрдэнийн материалыг хүлээн авчээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
20
legacy:hereglesen zurag/Онцлох/wetransfer-dcae44/Эрдэнэ.jpeg

С.Эрдэнийн АН-аас яг одоо мэдээлэл хийж байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дэвшиж буй С.Эрдэнийн материалыг хүлээлгэн өгчээ. Тэдний хүлээлгэн өгсөн материалыг СЕХ хуульд заасан шаардлагыг биелүүлсэн гэж үзэн бүртгэж авчээ. Одоо СЕХ түүний материалыг шалгаж үзээд нэр дэвшигчээр бүртгэх эсэхээ шийдэрлэнэ.

Энэ талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиар УДШ намуудыг бүртгэлийг явуулдаг хуультай. Тэр утгаараа Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан намтай холботой асуудлаар УДШ-ээс албан ёсны лавлагаа авсан юм байна. Уг лавлагаагаа үндэслэн бүртгэлийн асуудлаа шийднэ гэж ойлголоо. Өмнө 2017 онд УДШ С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн байдаг. Уг бүртгэлийн одоо ч хүчинтэй хэвээрээ" гэв.

Баяр

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Л
    Ламжав

    Аливаа хуулийн этгээдийн удирдлага солигдож Тамга нь хүчин төгөлдөр дамжиж явдаг байтал огцорсон дарга дуураймал тамга хийгээд авчихаараа төрөл арилжчихдаг юм гэж байхгүй дээ.Үүнийг саруул ухаантай хэн ч гэсэн ойлгоно доо. Эрдэнээгийн энэ увайгүй үйлдэл түүнийг нь дэвэргээд байгаа Эрх баригчдид УДШ.СЕХ ны шийдвэрүүдийг л олон түмэн бусармаг зүйл хийгээд бна гэж жигшин зэвүүцээд байгаа юм. Олон урьгалч үзлийг уралдуулан хамгийн зөв сайн гэснээр нь Улс монголоо хөгжүүлнэ гэсэн үзэл санаа худлаа болж олон хуваагдаж мөнхийн эвдрэлцэж байх нигууртай юм бна гэдгийг яс махандаа ойлгов. Тиймээс улс төрийн намуудын хуулийг даруй өөрчлөх. Төрийн эрх мэдлийн тогтолцоог намаас хамааралгүй болгож өөрчлөх хэрэгтэй. Үүний төлөө Монгол түмэн дуу хоолойгоо нэгтгэхийг урайлж байна.

  • Л
    Ламжав

    АН~ыг хоёр хувааж эхэлсэнээс хойшхи үйл явц ийм л үр дүн рүү хөтөлж байсан. Ардын нам ч улс орон яав л гэж үүн дээр л сайн тоглох юм шүү. Тэгвэл Ерөнхийлөгчийн эрх мэдэл суудал сул орж ирнэ гэж тоглолт хийж эхэлсэн. Эцсийн эцэст АН ~ын удирдлагуудын буруу. Эрдэнэ огцорч явчихаад эргэж ноцоод байдаг ямар гээчийн нүүрэв?. Туваан ч дүрэм журмаар оролдолгүй АН ын даргын сонгуулийг явуулчихгүй яасын. Гэхдээ Чингис ХААНы тамгыг дуурайлгаж хийгээд байсан гэж сонсоогүй. Эрдэнэ эргэж ирээд сонгуулийн ялагдлаа засаад 39:37 болгож чадахгүй л юм чинь яах гэж ирээд байгаам бэ. Эрдэнэ бол цаашаа явсан хүн. Туваан бол алдаа гаргасан. Түүнийг дараагийн үйл явцууд засах үүрэгтэй. Харин тамганы хувтд Эрдэнээс Туваанд очсон тамга хэзээ ч хүчинтэй. Эрдэнийн захиалж хийлгэсэн тамга хүчингүй л эд шүү дээ. Тамга бүр УБЕГ~ын дугаартай түүгээрээ анхны тамга хэнд нь байгааг тодорхойлж болно. УДШ, СЕХ үүний учрыг мэдэж байгаа ч гарах ёстой шийдвэр нь эсрэгээрээ гараад байгаа учраас л Эрх баригчдын нөлөө бн