Вакцины хоёр тун хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөг орж эхэллээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/вакцинжуулалт1.jfif

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан.

Энэ урамшууллыг “Дархлаагаа сайн тогтооход дэмжлэг үзүүлж, амин дэм авахад зориулж байна” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан. Вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлж байна.