Ч.Алтангэрэл Монголын бөхчүүдийн тэмцээний гарааг цэвэр ялалтаар эхлүүллээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/182668693_4297606176930836_5517360607302530991_n copy.jpg

Токиогийн олимпийн наадмын эрх олгох бөхийн төрлүүдийн дэлхийн тэмцээн өнөөдөр Болгарын Софид чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр эхэллээ. 97 кг-ын жинд ОУХМ Чинбатын Алтангэрэл салхийг хагалж тэгшитгэлийн барилдаанд БНСУ-ын Сёо Мин Воныг торгуулиар цэвэр яллаа. Гуулин улсын бөх барилдааны үеэр спортын бус авир гаргаж манай бөхийг жийж торгуулиар хөөгдсөн. Өнгөрсөн сард Азийн эрх олгох тэмцээнээр манай ОУХМ Ө.Батзул түүнд 1:2-оор ялагдсан хариуг жингийн дүү нь авч 1/8 шигшээд Швейцарийн Самуэль Шеррертэй барилдахаар боллоо.