Бээжингээс 334,400 тун Веросэлл вакцин ачсан онгоц Улаанбаатар хот руу хөөрлөө

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/182647527_4079913498733340_5024327173182652638_n copy.jpg

БНХАУ-ын Синофарм-Веросэлл вакцины ээлжит татан авалтын 334400 тун Бээжин хотоос Улаанбаатар хотруу ирж байгаа талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тэрбээр:

"Бээжин хотоос 334,400 тун Синофарм-Веросэлл вакцин ачсан МИАТ компанийн агаарын хөлөг УБ хот руу хөдөлсөн, 20.00 цаг орчимд буух хуваарьтай байна. 5 дугаар сар гарснаас хойш тус вакцинаас 800,000 тунг (5.2-нд 316,800, 5.4-нд 148,800) хүлээн авч байна" гэв.