ЭМЯ: 737 тохиолдол батлагдаж 11 хүн нас барлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/05.07.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 737 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 43201 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 681 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 53 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4888 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2804

Хүндэвтэр-1484

Хүнд-475

Маш хүнд-125 хүн байна.

Энэ хугацаанд 1291 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 28533 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 153 болсон байна.

legacy:Амараа зураг/05.077.jpg