Коронавирсний улмаас эхийн эндэгдэл нэмэгдэж байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/Д.Мөнхцэцэг copy.jpg

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр АШУҮИС-ийн багш Д.Мөнхцэцэг жирэмсэн эмэгтэйд коронавирус хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Коронавирусийн улмаас дэлхий дахинд эхийн эндэгдэл 30 мянгаар нэмэгдсэн бөгөөд цар тахлаас өмнө 168,000 байсан бол дараах үзүүлэлтээр эхийн эндэгдэл 198,000 болсныг хэллээ. Эхээс хүүхдэд халдвар тархах эрсдэл бага хэдий ч эхэсээр дамжуулан халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн" гэв.